Sabtu, 24 Maret 2012

Эрүүгийн эрх зүйн тест 8 - 2009


1.    Гэм буруугийн хэлбэр:
a. Санаатай ба болгоомжгүй
b. Санаатай ба хайхрамжгүй хандах
c. Санаатай ба тохиолдол
d. Болгоомжгүй, санаатай, гэм буруугийн давхар хэлбэр

2.    Болгоомжгүй гэм буруугийн хэлбэр:
a. Хайнга хандах ба хайхрамжгүй хандах
b. Гэнэт үүссэн, урьдчилан төлөвлөсөн
c. Хайхрамжгүй хандах, хөнгөмсөгөөр найдах
d. Шууд бус болгоомжгүй, шууд болгоомжгүй

3.    Урьдчилан төлөвлөсөн санаа нь:
a. Шууд бус санаа
b. Шууд санаа
c. Хөнгөмсөгөөр найдсан санаа
d. Хайхрамжгүй хандсан санаа

4.    Гэмт хэргийг шунахай сэдэлтээр үйлдвэл
a. Субьектэд хамаарна
b. Субьектив талд хамаарна
c. Обьектив талд хамаарна

5.    Гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрийн хэргийн нийгэмд аюултай шинж, түүнээс бий болох хор уршгийг ухамсарлан мэдэж байсан боловч тэр хор уршигт зориуд хүргэсэн нь
a. Шууд санаа
b. Гэнэт үүссэн санаа
c. Шууд бус санаа
d. Хайхрамжгүй хандсан байдал

6.    Гэмт хэрэг үйлдэх санаа бодол үүссэн нь:
a. Гэмт хэргийн бэлтгэлт
b. Гэмт хэргийн завдалт
c. Эрүүгийн хариуцлага хүлээхгүй

7.    Болгоомжгүй гэмт хэрэгт бэлтгэх, завдах явдал байж болох уу?
a. Болно
b. Болохгүй
c. Хөнгөмсөгөөр найдсан хэрэгт байж болно
d. Хайхрамжгүй хандсан хэрэгт байж болно

8.    Ямар гэмт хэрэгт бэлтгэсэний төлөө эрүүгийн хариуцлага хүлээлгэх вэ?
a. Бүх ангиллын гэмт хэрэгт бэлтгэсэний төлөө эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ
b. Хүндэвтэр, хүнд, онц хүнд гэмт хэрэгт бэлтгэсэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ
c. Хүнд болон онц хүнд гэмт хэрэгт бэлтгэсэний төлөө эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ

9.    Тодорхой гэмт хэрэг үйлдэхээс сайн дураар татгалзвал:
a. Тухайн гэмт хэргийн хариуцлагаас шууд чөлөөлнө
b. Хариуцлагаас чөлөөлөхгүй
c. Хариуцлагыг хөнгөрүүлнэ

10.    Гэмт хэрэг үйлдэх урьдчилсан үе шатыг тодорхойл:
a. Гэмт хэрэг үйлдэх санаа бодол төрөх
b. Гэмт хэрэгт бэлтгэх
c. Гэмт хэрэгт бэлтгэх болон завдах

0 komentar:

Posting Komentar

Admin

 
 
Copyright © SHARE NEWS AND INFO
Designs By adsensecepat