Sabtu, 24 Maret 2012

Эрүүгийн эрх зүйн тест 7 - 2009

1.    Хэрэг хариуцах чадвартай эсэхийг дараах шалгуураар шийдвэрлэнэ:
a. Эмнэлэгийн болон хууль зүйн
b. Социологийн болон антропологийн
c. Газар зүйн болон хүн ам зүйн
d. Сэтгэл зүйн болон сурган хүмүүжүүлэх ухааны

2.    Хуулийн этгээд гэмт хэргийн субъект
a. Мөн
b. Биш
c. Шүүх шийдвэрлэнэ

3.    Архаг архичин мансууруулах зүйл хэрэглэгч этгээд гэмт хэрэг үйлдвэл:
a. Хэрэг хариуцах чадваргүй тул хариуцлага хүлээлгэхгүй
b. Ял оногдуулахгүй зөвхөн эмнэлэгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэнэ
c. Ял оногдуулж эмнэлэгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэнэ

4.    Гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэл мэдрэлийн үйл ажиллагаа нь түр сарнисан этгээдэд эрүүгийн хариуцлага
a. Хүлээлгэнэ
b. Хүлээлгэхгүй
c. Зарим тохиолдолд хүлээлгэнэ.

5.    Гэмт хэргийн субьектын насны ерөнхий шалгуур
a. 10
b. 14
c. 16
d. 18
e. 20

6.    Гэмт хэргийн субъектив талын шинж нь (хамааралтайг ол):
a. Үйлдэл, хэрэг хариуцах чадвар, шалтгаант холбоо
b. Халдлагын зүйл, субъект, объект
c. Сэдэлт, зорилго
d. Хор уршиг, үйлдэл, шалтгаант холбоо
e. Гэм буруу

7.    Аль нь субъектив талын нэмэгдэл шинжид хамаарах вэ? (хамааралтайг ол):
a. Үйлдэл, хор уршиг
b. Сэдэлт
c. Зорилго
d. Хор уршиг, эс үйлдэхүй
e. Гэм буруу

8.    Гэм бурууг тодорхойл:
a. Гэм буруу- гэмт хэрэг үйлдсэн этгээдээс шүүхийн шийдвэрт хандах хандлага
b. Гэм буруу-өөрийн үйлдлийн хор аюул, нийгэмд аюултай шинжийг ухамсарлан ойлгож, түүнийг удирдах чадвар
c. Гэм буруу-гэмт хэрэгтэн этгээдийн гэмт үр дагаварт хүрэх гэсэн эрмэлзэл
d. Гэм буруу-эрүүгийн хуулиар хориглосон үйлдэл (эс үйлдэхүй), түүний улмаас буй болгосон хор уршигт санаатай буюу болгоомжгүй хандсан сэтгэхүйн харьцаа

9.    Гэмт хэргийн сэдэлтийг тодорхой зааж өгсөн бол хэргийн зүйлчлэл
a. Хүндэрч зүйлчлэгдэнэ
b. Хөнгөрнө
c. Ердийн байдлаар зүйлчлэгдэнэ

10.    Гэмт хэргийн субъектив талын зайлшгүй байх шинж:
a. Үйлдэл
b. Сэдэлт
c. Зорилго
d. Гэм буруу
e. Хэрэг хариуцах чадвар
f. Шалтгаант холбоо

0 komentar:

Posting Komentar

Admin

 
 
Copyright © SHARE NEWS AND INFO
Designs By adsensecepat