a. Тодорхой гэмт хэрэгт өртөгдөж буй эрх ашиг
b. Нэг төрлийн шинжтэй эрх ашгийн нийлбэр
c. Гэмт халдлагад өртөгдсөн шууд эрх ашиг
2. Гэмт хэргийн объектив тал нь:
a. Шалтгаант холбоо, гэм буруу, гэмт хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн арга, зорилго
b. Гэмт хэрэг үйлдсэн газар, цаг, нөхцөл байдал, гэмт хор уршиг, гэмт үйлдсэн этгээдийн нас, гэмт хэрэг үйлдсэн цаг хугацаа,
c. Гэмт үйлдэл, эс үйлдэхүй, шалтгаант холбоо, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн арга, гэмт хэрэг үйлдсэн цаг хугацаа
d. Гэмт хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, зорилго, гэмт хэрэг үйлдсэн цаг хугацаа
3. Гэмт хор уршиг:
a. Гэмт халдлагад өртсөн эрх ашигт гарсан өөрчлөлт
b. Нийгмийн харилцаанд гарсан хор уршиг бүхий өөрчлөлт
c. Материаллаг болон оюун санааны хохирол
d. Иргэн, нийгэм, төрд учруулсан хор уршиг
e. Бүх хариулт зөв
4. Гэмт эс үйлдэхүйд эрүүгийн хариуцлагад хүлээлгэх үндэслэл нь:
a. Тухайн этгээд үйлдэл хийх үүрэгтэй байсан
b. Эс үйлдэхүйн улмаас гэмт хор уршиг учирсан
c. Эрүүгийн хуульд заасан эс үйлдэхүй
d. Дээр өгүүлсэн бүх шинж байна
5. Гэмт хэргийн бүрэлдэхүүний объектив талын заавал байх үндсэн шинжийг тодорхойл:
a. Хор уршиг
b. Шалтгаант холбоо
c. Үйлдэл, эс үйлдэл
d. Арга
6. Гэмт үйлдлийн арга нь:
a. Гэм буруутай этгээдийн үйлдлийн арга, техник
b. Гэмт хэрэг үйлдэхэд ашигласан зэвсэг хэрэгсэл
c. Гэмт хэрэг үйлдсэн цаг үе
d. Гэмт хэргийг хамтран үйлдсэн
7. Аль нь гэмт хэргийн субъектийн талаарх илүү оновчтой тодорхойлолт вэ?
a. Энэ нь гэмт хэрэг үйлдсэн этгээд
b. Энэ бол Эрүүгийн хуулиар хориглосон гэмт хэрэг үйлдсэн хэрэг хариуцах чадвартай этгээд
c. Энэ нь гэмт хэрэгт яллагдаж буй этгээд
d. Энэ бол эрүүгийн хариуцлага хүлээх чадвартай этгээд
8. Гэмт хэргийн субъектийн төрөл:
a. Үндсэн болон нэмэгдэл
b. Нийтлэг ба тусгай
c. Энгийн ба төвөгтэй
d. Анхдагч ба нэмэгдэл
9. Хэрэг хариуцах чадваргүй байдал нь:
a. Гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрийн үйлдэлд үнэлэлт өгч чадахгүй байх явдал
b. Гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрийн үйлдлийг жолоодож чадахгүй байх явдал
c. Гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадваргүй, өөрөөр хэлбэл, сэтгэцийн архаг өвчтэй, сэтгэцийн үйл ажиллагаа нь түр сарнисан, эсхүл оюун ухааны хомсдолтой буюу өөр бусад хүнд өвчний улмаас сэтгэцийн хувьд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлах буюу үйл ажиллагаагаа удирдан жолоодох чадваргүй болсон явдал
d. Гэмт хэрэг үйлдсэн этгээд үйл явдлыг бодитойгоор төсөөлж чадахгүй байгаа явдал
10. Гэмт хэргийн субъектэд заавал байх шинж (хамаралтайг ол):
a. Эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн,
b. Хуулийн этгээд байх
c. Монгол Улсын иргэн байх
d. Хэрэг хариуцах чадвартай байх
e. Сэтгэл мэдэрлийн өвчингүй, хэрэг хариуцах насанд хүрсэн байх