Эрүүгийн эрх зүйн тест 4 - 2009

1.    Гэмт хэргийн гадаад байдлыг тодорхойлж буй шинж нь:
a. Объект
b. Объектив тал
c. Субъект
d. Хор уршиг

2.    Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл нь:
a. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруу
b. Хууль зөрчсөн нийгэмд аюултай үйлдэл
c. Гэмт хэргийн бүрэлдэхүүний шинж бүхий хэрэг үйлдэгдсэн
d. Гэмт хэрэг үйлдсэн этгээдийг тогтоох

3.    Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг тогтоох субъект
a. Шүүх
b. Прокурор
c. Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч
d. Бүгд тогтооно

4.    Эрүүгийн хариуцлага нь дараах ойлголтыг өөртөө багтаана (хамааралтайг ол):
a. Ял ногдуулах
b. Хууль зүйн хариуцлага
c. Цагдан хорих
d. Ёс суртахууны хариуцлага

5.    “Уг гэмт хэргийн улмаас хүнд хор уршиг учирсан бол” гэсэн заалт гэмт хэргийн бүрэлдэхүүний ямар талд хамаарах вэ?
a. Объект
b. Объектив тал
c. Субъект
d. Субъектив тал

6.     Эрүүгийн харилцаа үүсэх үеийг тодорхойл:
a. Гэмт хэрэг үйлдсэн үеэс
b. Тухайн этгээдийн гэм буруутайг шүүх тогтоож таслан шийдвэрлэх тогтоол гарсанаар
c. Ял эдлэж эхэлсэнээр
d. Яллагдагчаар татсанаар

7.    Хүнийг эрүүгийн хариуцлагад татах хууль ёсны гол үндэслэлийг ол.
a. Гэм буруу
b. Гэмт хэргийн бүрэлдэхүүн
c. Эрүүгийн хууль зөрчсөн
d. Гэмт хэрэг үйлдсэн

8.    Дээрэмдэх гэмт хэрэг ямар бүрэлдэхүүнтэй вэ?
a. Хэлбэрийн бүрэлдэхүүнтэй
b. Материаллаг бүрэлдэхүүнтэй
c. Энэ хоёрын аль алиныг нь багтаасан шинжтэй

9.    Гэмт хэргийн объект:
a. Гэмт хэрэгт өртөгдөж байгаа зүйл
b. Гэмт халдлагад өртөгдөж буй Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг
c. Нийгмийн харилцаа
d. Хууль зүйн хариуцлага хүлээлгэх заншил, ёс суртахууны болон эрх зүйн хэм хэмжээ

10.    Гэмт хэргийн ерөнхий объект:
a. Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бүх эрх ашиг
b. Эрх зүйн хэм хэмжээгээр хамгаалагдсан эрх ашиг
c. Эрүүгийн хуулиар хамгаалагдсан нийгмийн харилцаа
d. Бүх хариулт зөв

Artikel Terkait

Эрүүгийн эрх зүйн тест 4 - 2009
4/ 5
Oleh

Berlangganan

Suka dengan artikel di atas? Silakan berlangganan gratis via email