Minggu, 25 Maret 2012

Эрүүгийн эрх зүйн тест 9 - 2009

1.    Гэмт хэрэгт хамтран оролцох нь:
a. Хоёр буюу түүнээс дээш этгээд гэмт хэрэг үйлдэхэд оролцсоныг хэлнэ
b. Гэмт хэрэг санаатай үйлдэхэд хоёр буюу түүнээс дээш этгээд нэгдсэнийг хэлнэ
c. Хоёр буюу түүнээс дээш этгээд санаатай болон болгоомжгүй гэмт хэрэг үйлдэхэд нэгдсэнийг хэлнэ
d. Хоёр буюу түүнээс дээш этгээд санаатай болон болгоомжгүй гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг хэлнэ

2.    Болгоомжгүй гэмт хэрэгт хамтран оролцож болох уу?
a. Болно
b. Болохгүй
c. Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэгт болно

3.    Гэмт хэрэг хамтран үйлдсэн нь уг хэргийн нийгмийн хор аюулыг нэмэгдүүлэх үү?
a. Тийм
b. Үгүй
c. Энэ асуудлыг шүүх шийдвэрлэнэ
d. Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд өснө

4.    Гэмт хэргийн гүйцэтгэгч нь:
a. Гэмт хэрэг үйлдэхийг гардан зохион байгуулсан буюу удирдсан, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл байгуулж, үйл ажиллагааг нь чиглүүлж удирдсан этгээд
b. Ятгах, заналхийлэх болон бусад аргаар гэмт хэрэг үйлдэхэд бусдыг өдөөн түлхсэн, зоригжуулсан этгээд
c. Гэмт хэргийг гардан үйлдсэн этгээд
d. Гэмт хэрэг үйлдүүлэхээр бусдыг хөлсөлсөн этгээд
e. Зааж зөвлөх, зэвсэг, хэрэгсэл өгөх, учрах саадыг арилгах, унаа, орон байраар хангах зэргээр гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн, түүнчлэн гэмт хэрэг үйлдсэн этгээд болон гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн зэвсэг, хэрэгсэл, гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйлийг нуун далдлах, зарж борлуулах, гэмт хэргийн ул мөрийг баллахаар урьдчилан амалсан этгээд

5.    Гэмт хэрэгт хамтран оролцогчдын хэлбэрийг тодорхойл.
a. Гэмт хэрэгт хамжигчаар оролцох
b. Гэмт хэргийг бүлэглэж үйлдэх
c. Гэмт хэргийг нуун далдлах

6.    Гэмт хэрэгт хамтран оролцох явдал нь
a. Зөвхөн санаатай гэмт хэрэгт байна
b. Санаатай болон болгоомжгүй гэмт хэрэгт байна
c. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг харгалзан хамтран оролцсон байдлыг тогтооно

7.    2002 оны Эрүүгийн шинэ хуулиар тогтоосон гэмт хэрэгт хамтран оролцогчдын төрөл:
a. Хатгагч
b. Гүйцэтгэгч
c. Захиалагч
d. Хамжигч

8.    2002 оны Эрүүгийн шинэ хуулиар тогтоосон гэмт хэрэгт хамтран оролцох хэлбэр:
a. Бүлэглэх
b. Урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг
c. Зохион байгуулалттай бүлэг
d. Гэмт бүлэглэл

9.    Гэмт хэрэг үйлдэхэд тусламж дэмжлэг үзүүлсэн, гэмт хэргийн ул мөрийг баллахаар урьдчилан амласан этгээд нь
a. Нуун далдлагч
b. Хамжигч
c. Хатгагч
d. үл мэдээлэгч

10.    Гэмт хэргийг үл мэдээлэх, нуун далдлах нь:
a. Эрүүгийн хуульд заасан бүх гэмт хэрэгт хамаарна
b. Зөвхөн онц хүнд гэмт хэрэгт хамаарна
c. Эрүүгийн хуульд нэрлэж заасан тодорхой гэмт хэрэгт хамаарна

0 komentar:

Posting Komentar

Admin

 
 
Copyright © SHARE NEWS AND INFO
Designs By adsensecepat