Senin, 26 Maret 2012

Эрүүгийн эрх зүйн тест 10 - 2009

1.    Гэмт хэргийн нийгмийн аюулыг үгүйсгэх нөхцөл байдлыг ол:
a. Хэргийн хөнгөрүүлэх нөхцөл байдал
b. Гэмт хэрэг үйлдсэн этгээдийг баривчлах саатуулах үед гэм хор учруулах
c. Болгоомжгүй үйлдсэн гэмт хэрэг
d. Мэргэжлийн үүрэг гүйцэтгэхтэй холбогдуулан үйлдсэн гэмт хэрэг

2.    2002 оны Эрүүгийн шинэ хуулиар тогтоосон гэмт хэргийн нийгмийн хор аюулыг үгүйсгэх нөхцөл байдлууд (хамааралтайг ол):
a. Үйлдвэрлэл, шинжилгээ, судалгааны ажлын үндэслэл бүхий эрсдэл
b. Гэмт хэргийг үйлдсэн этгээдийг баривчлах саатуулах үед гэм хор учруулах
c. Тушаал захирамж биелүүлэх
d. Бие махбодийн хувьд болон сэтгэл санааны хувьд албадан хавчих

3.    Аргагүй хамгаалалтаар хамгаалагдах эрх ашиг (хамааралтай ол):
a. Хүний өөрийн амьд явах эрх
b. Хүний эрх, эрх чөлөө
c. Бусдын амьд явах эрх
d. Хүний өөрийн халдашгүй чөлөөтэй байх эрх

4.    Нийгэмд аюултай халдлагаас аргагүй хамгаалалтын нөхцөл:
a. Халдлага нь нийгэмд аюултай, бодитой буюу шууд тулгарсан нөхцөлд хийгдсэн байна
b. Халдлага бодитой буюу учирч болох хор уршиг нь халдлага үйлдсэн этгээдэд учруулсан хохиролтой ижил хэмжээтэй байна
c. Халдлага үйлдсэн этгээдэд учруулсан хохирол нь цаг хугацааны хувьд халдлага үйлдсэн цаг хугацаатай нь тохирсон байна

5.    Нийгэмд аюултай халдлагаас хамгаалах аргагүй хамгаалалтын нөхцөл:
a. Гэмт хор уршиг гуравдагч этгээдийн эсрэг чиглэсэн байна
b. Хэрэг хариуцах чадваргүй болон гэм буруугүйгээр нийгэмд аюултай үйлдэл хийсэн этгээдийн эсрэг аргагүй хамгаалалт хийж болохгүй
c. Аргагүй хамгаалалтыг зөвхөн хүний амь бие, эрүүл мэндэд аюултай халдлагын эсрэг хэрэглэнэ
d. Аргагүй хамгаалалт нь халдлагын нийгмийн аюулын түвшин, шинж чанарт тохирсон байна.

6.    Гэмт хэрэг үйлдсэн этгээдийг баривчлах, саатуулах үед гэм хор учруулах нөхцөл (хамааралтай ол):
a. Гэмт хэрэг үйлдсэн этгээд болон оргосон ялтан шинээр гэмт хэрэг үйлдэх боломжийг таслан зогсоох зорилгоор эрүүгийн хуулийн тусгай ангид заасан үйлдэл хийж гэм хор учруулсан
b. Гэмт хэрэг үйлдсэн этгээдийг өөр аргаар баривчлах боломжгүй бөгөөд түүнийг баривчлах зайлшгүй шаардлагатай байсан арга хэмжээний хэр хэмжээг хэтрүүлээгүй байх
c. Гэмт хэрэг үйлдсэн этгээд болон оргосон ялтныг төрийн байгууллагад хүргэхийн тулд баривчлах, саатуулах үед эрүүгийн хуулийн тусгай нагид заасан үйлдэл хийж, гэм хор учруулсан

7.    Гарцаагүй байдлын нөхцөл:
a. Заналхийлсэн аюул нь зөвхөн хүний үйлдэл, эс үйлдэхүй байх бөгөөд бодитой, өөр аргаар зайлуулах боломжгүй байна
b. Заналхийлж буй аюулыг өөр аргаар зойлуулах боломжгүй, бодитой байх бөгөөд зөвхөн нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй байгаад зогсохгүй зэрлэг амьтны довтолгоо, байгалийн гамшигт үзэгдэл, техникийн үйл ажиллагаа, хүний бие организмын өвөрмөц онцлог, хууль ёсны эсрэг тэсрэг ашиг сонирхол байж болно
c. Заналхийлсэн аюул нь зөвхөн нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй байгаад зогсохгүй зэрлэг амьтны довтолгоо, байглийн гамшигт үзэгдэл, техникийн үйл ажиллагаа, хүний бие организмын өвөрмөц онцлог, хууль ёсны эсрэг тэсрэг ашиг сонирхол байж болно

8.    Гарцаагүй байдлын улмаас бий болсон хохирол нь учирч болох байсан хохирлоос:
a. Заавал бага байна
b. Тэнцүү байна
c. Их байж болно
d. Ямар байх нь хамаагүй

9.    Олонлог гэмт хэргийг тодорхойл:
a. Энэ нь хэд хэдэн гэмт хэргийг нэг дор буюу дараалан үйлдэж тэдгээрийнхээ алинд ч ял шийтгэгдээгүй байх явдал
b. Энэ нь нийлмэл болон давтан гэмт хэрэг
c. Энэ нь хэд хэдэн гэмт хэргийг нэг дор буюу дараалан үйлдсэн явдал бөгөөд үүнд үйлдсэн гэмт хэрэгтээ ял шийтгэгдсэн эсэх нь нөлөөлөхгүй
d. Энэ нь эрүүгийн хариуцлагад татах хугацаа дуусаагүй байхад хэд хэдэн гэмт хэргийг нэг дор буюу дараалан үйлдсэн, эсхүл ял шийтгэлгүй болох хугацаа өнгөрөөгүй үед гэмт хэрэг дахин үйлдэх явдал
e. Энэ нь гэмт хэрэг үйлдэж ял шийтгэгдсэн этгээд дахин гэмт хэрэг үйлдэх явдал

10.    Олонлог гэмт хэргийн үндсэн шинж:
a. Хоёр буюу түүнээс доошгүй гэмт хэрэг үйлдсэн байна
b. Гэмт этгээд зөвхөн нэг төрлийн гэмт хэрэг үйлдсэн байна
c. Урьд нь ямар нэгэн гэмт хэрэгт ял шийтгэгдээгүй байна
d. Олонлог гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэрэгт байж болохгүй

11.    Нийлмэл гэмт хэрэг нь:
a. Гэмт хэрэг үйлдсэн боловч түүндээ урьд нь ял шийтгэгдэж байгаагүй этгээд ялгүй болох буюу ялгүйд тооцогдох хугацааны дотор дахин гэмт хэрэг үйлдсэн
b. Ялгүй болох буюу ялгүйд тооцогдох хугацаа нь дуусаагүй байхад дахин гэмт хэрэг үйлдсэн
c. Хоёр буюу түүнээс дээш удаа үйлдэгдсэн бүх гэмт хэрэг

12.    Олонлог гэмт хэргийн хэлбэрийг ол:
a. Нийлмэл, давтан
b. Нэгдмэл, нийлмэл, давтан, рецидив гэмт хэрэг
c. Нийлмэл, давтан, удаа дараа, байнга үйлдсэн
d. Давтан, рецидив

13.    Нэг үйлдэлт нийлмэл гэмт хэрэг нь:
a. Эрүүгийн хуулийн хоёр буюу түүнээс дээш өөр зүйлд заасан гэмт хэргийг үйлдсэнийг хэлнэ
b. Эрүүгийн хуулийн нэг зүйлд заасан гэмт хэргийг хоёр буюу түүнээс дээш удаа үйлдсэнийг хэлнэ
c. Эрүүгийн хуулийн хоёр буюу түүнээс дээш өөр зүйлд заасан гэмт хэргийг үйлдээд тэдгээрийнхээ алинд ч ял шийтгэгдэгүй байхыг хэлнэ
d. Эрүүгийн хуулийн хоёр буюу түүнээс дээш өөр зүйлд заасан гэмт хэргийг үйлдээд тэдгээрийнхээ аль нэгэнд ял шийтгэгдэгүй байхыг хэлнэ

14.    Нэг объектэд нэгдмэл санаагаар удаа дараа халдсан байх нь:
a. Давтан гэмт хэрэг
b. Үргэлжилсэн гэмт хэрэг
c. Удааширсан гэмт хэрэг

15.    Ялын мөн чанар:
a. Цээрлүүлэх
b. Хариу авах
c. Залхаах
d. Бүгд буруу

16.    Ялын зорилго нь:
a. Нийгмээс тусгаарлах
b. Урьдчилан сэргийлэх
c. Залхаах
d. Дахин хүмүүжүүлэх

17.    Үндсэн болон нэмэгдэл ялыг тодорхойл
a. Эд хөрөнгө хураах
b. Торгох
c. Баривчлах
d. Тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хасах

18.    Цаазаар авах ялыг дараах тохиолдолд хэрэглэнэ:
a. Хүнд буюу онц хүнд гэмт хэрэг үйлдсэн
b. Хүнд гэмт хэрэг үйлдсэн
c. Онц хүнд гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тусгай ангид заасан тохиолдолд

19.    Ямар ялыг зөвхөн үндсэн ялын чанартайгаар хэрэглэх вэ?
a. Торгох, албадан ажил хийлгэх, баривчлах, хорих, тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хасах
b. Торгох, албадан ажил хийлгэх, баривчлах, хорих, цаазаар авах
c. Баривчлах, хорих, тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хасах, цаазаар авах

20.    Ямар ялыг зөвхөн нэмэгдэл ялын чанартайгаар хэрэглэх вэ?
a. Тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хасах
b. Торгох
c. Эд хөрөнгө хураах
d. Албадан ажил хийлгэх

0 komentar:

Posting Komentar

Admin

 
 
Copyright © SHARE NEWS AND INFO
Designs By adsensecepat