Эрүүгийн эрх зүйн тест 11 - 2009

1.    Тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хасах ял нь:
a. Үндсэн ял
b. Үндсэн ба нэмэгдэл ял
c. Нэмэгдэл ял

2.    Дараах гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд цаазаар авах ял шийтгэнэ
a. Тусгай ангид заасан тохиолдолд хүнд болон онц хүнд гэмт хэрэгт
b. Тусгай ангид заасан онц хүнд гэмт хэрэгт
c. онц хүнд гэмт хэрэгт

3.    Цаазаар авах ял шийтгүүлсэн этгээдэд Ерөнхийлөгч
a. Уучлал үзүүлнэ
b. өршөөл үзүүлнэ
4.    Цаазаар авах ялыг уучилсан тохиолдолд
a. Хугацаагүй хорих ялаар солино
b. 25 жил хорих ялаар солино
c. 30 жил хүртэл хугацаагаар гянданд хорих ялаар солино

5.    Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд хорих ялын хугацаа ямар байх вэ?
a. 1 жилээс 15 жил
b. 6 сараас 10 жил
c. 1 жилээс 25 жил
d. 1 жилээс 30 жил

6.    Урьд нь хорих ял эдлэж байсан эрэгтэй ялтанд хорих ял эдлүүлэх дэглэм:
a. Жирийн
b. Чанга
c. Онцгой
d. Гяндан

7.    Насанд хүрээгүй байхдаа онц хүнд гэмт хэрэг үйлдсэн эмэгтэй ялтны ялыг ямар дэглэмд эдлүүлэх вэ
a. Жирийн
b. чанга
c. Онцгой

8.    Торгох ялыг хэрэглэхээр заасан гэмт хэргийн ангилалт (хамааралтайг ол):
a. Хөнгөн
b. Хүндэвтэр
c. Хүнд
d. Онц хүнд

9.    Эд хөрөнгө хураах ялын агуулга:
a. Гэмт үйлдлийн улмаас буй болгосон эд зүйлийг хураах
b. Гэмт үйлдлийн замаар олсон ашиг, орлогыг хураах
c. Гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувьд оногдох хөрөнгийн хураах

10.     Баривчлах ял нь
a. Үндсэн ялын чанартай
b. нэмэгдэл ялын чанартай
c. үндсэн болон нэмэгдэл ялын чанартай

11.    Баривчлах ялын үндсэн хугацаа
a. 1-3 сар хүртэл
b. 3-6 сар хүртэл
c. 1 сараас 1 жил хүртэл
d. 1-6 сар хүртэл

12.    Баривчлах ял эдлүүлэх дэглэм нь
a. Жирийн
b. чанга
c. тусгай дэглэм байхгүй

13.     Баривчлах ял эдлүүлж болохгүй субъектүүд
a. Гэмт хэрэг үйлдэх үед 16 насанд хүрээгүй байсан этгээд
b. Бага насны хүүхэдтэй эх
c. Бага насны хүүхэдтэй ганц бие эцэг
d. Цэргийн албан хаагч

14.     Албадан ажил хийлгэх ялын үндсэн хугацаа
a. 50-250 цаг
b. 100-500 цаг
c. 50-250 цаг
d. 50-500 цаг

15.    Албадан ажил хийлгэх ял оногдуулж болохгүй хүмүүс /хамааралтайг ол/
a. 16 насанд хүрээгүй этгээд
b. гурав хүртлэх насны хүүхэдтэй ганц бие эцэг
c. эмэгтэйчүүд
d. цэргийн жинхэнэ хугацаат алба хааж байгаа этгээд
e. жирэмсэн эмэгтэй

16.    Албадан ажил хийлгэх ялын цээрлүүлэлт:
a. Цалин хөлснөөс суутгах
b. Нийгэмд ашигтай ажлыг цалин хөлс олгохгүйгээр хийлгэх
c. Албадан хөдөлмөр хийлгэх

17.    Шүүхээс ял оногдуулах нийтлэг зарчим (хамааралтайг ол):
a. Гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ
b. Хууль шүүхийн өмнө эрх тэгш байх
c. Хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал
d. Энэрэнгүй ёс

18.    Ялыг зөвхөн
a. Шүүх оногдуулна
b. Шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулна
c. Шүүгч оногдуулна

19.    Ял хөнгөрүүлэхэд хамаарахгүй нөхцөл байдал
a. Жирэмсэн эмэгтэй гэмт хэрэг үйлдсэн
b. Арван найман насанд хүрээгүй этгээд гэмт хэрэг үйлдсэн
c. Тэтгэвэрийн насны хүн гэмт хэрэг үйлдсэн
d. Хүч хэрэглэх буюу хүч хэрэглэхээр заналхийлэхэд автаж гэмт хэрэг үйлдсэн

20.    Шүүх хуульд зааснаас хөнгөн ял оногдуулж болох уу?
a. Болно
b. Болохгүй
c. Шүүгч үзэмжээрээ шийднэ

Artikel Terkait

Эрүүгийн эрх зүйн тест 11 - 2009
4/ 5
Oleh

Berlangganan

Suka dengan artikel di atas? Silakan berlangganan gratis via email