Sabtu, 24 Maret 2012

Эрүүгийн эрх зүйн тест 1 - 2009



1.    Эрүүгийн эрх зүй бол:
a. Нийгэмд аюултай ямар үйлдлийг гэмт хэрэгт тооцож ямар ял болон эрүүгийн хариуцлагын бусад арга хэмжээ оногдуулах, гэмт хэрэг үйлдсэн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын болон эрүүгийн хариуцлага, ялаас чөлөөлөх үндэслэлийг тодорхойлсон хэм хэмжээний нийлбэр бүхий салбар эрх зүй
b. Бүх төрлийн ял, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэглэхтэй холбоотой харилцааг зохицуулсан салбар эрх зүй
c. Эд хөрөнгийн ба эд хөрөнгийн бус харилцааг зохицуулсан салбар эрх зүй
d. Нийгэмд аюултай үйлдлийг гэмт хэрэгт тооцож түүнд хүлээлгэх ялыг тодорхойлох эрх зүйн хэм хэмжээний нийлбэр

2.    Эрүүгийн эрх зүйн зорилтыг Монгол Улсын Эрүүгийн хуульд дараах агуулгаар томъёолсон (хамааралтайг ол):
a. Хүний эрх, эрх чөлөөг гэмт халдлагаас хамгаалах
b. Нийгмийн харилцааг зохицуулах
c. МУ-ын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлыг гэмт халдлагаас хамгаалах
d. Гэмт хэрэг үйлдсэн этгээдийг засан хүмүүжүүлэх

3.    Эрүүгийн эрх зүйн зохицуулах зүйл нь:
a. Эрүүгийн хуулиар хамгаалагдсан нийгмийн харилцаа
b. Гэмт хэрэг үйлдэгдэх үед үүссэн нийгмийн харилцаа
c. Эрүүгийн эрх зүйн хэм хэмжээ
d. Эрүүгийн эрх зүйн институт
e. Гэмт явдал

4.    Эрүүгийн эрх зүйн чиг үүрэг (хамааралтайг ол):
a. Хамгаалах
b. Гэмт явдалтай тэмцэх
c. Урьдчилан сэргийлэх
d. Цээрлүүлэх
e. Ялтанг засан хүмүүжүүлэх

5.    Эрүүгийн эрх зүйн шинжлэх ухаан нь:
a. Эрүүгийн хууль
b. Эрдэмтэдийн үзэл бодол
c. Эрүүгийн эрх зүйн номлол (доктрин)
d. Нийгмийн шинжлэх ухаан

6.    Монгол Улсын эрүүгийн эрх зүйн шинжлэх ухааны гол төлөөлөгчид
a. Г.Совд
b. Б.Чимид
c. Ж.Амарсанаа
d. Ж.Авхиа


7.     Монгол Улсын эрүүгийн эрх зүйн анхны сурах бичгийг зохиогч
a. Г.Совд
b. Ж.Авхиа
c. С.Нарангэрэл
d. Н.Жанцан
e. С.Жанцан
f. Б.Содовсүрэн

8.    Монгол Улсын Эрүүгийн эрх зүйн зарчмыг ол.
a. Нотлогдоогүй бол гэм буруугүйд тооцох
b. Хууль ёсны
c. Мэтгэлцэх
d. Ардчилсан ёс

9.    Хууль ёсны зарчмын агуулга:
a. Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, түүнд оногдуулах ял, эрүүгийн хариуцлагын бусад арга хэмжээг зөвхөн Эрүүгийн хуулиар тодорхойлж, эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэхийг хориглоно
b. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь шүүхээр тогтоогдсон этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ
c. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай этгээдэд түүний үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролыг үл харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.
d. Гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тухайн гэмт хэрэгт нь зөвхөн нэг удаа эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ

10.    Доорх тайлбаруудын аль нь энэрэнгүй ёсны зарчмын агуулгатай нийцэж байна вэ?
a. Эрүүгийн хууль нь хүний аюулгүй байдлыг хангана
b. Гэмт хэрэг үйлдсэн этгээдэд оногдуулах ял, эрүүгийн хариуцлагын бусад арга хэмжээ нь хүнлэг бус, хэрцгий хандах, нэр төр, алдар хүндийг нь гутаах зорилго, хэлбэр агуулж болохгүй
c. Ял, эрүүгийн хариуцлагын бусад арга хэмжээ нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруутай этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд тохирсон байна
d. Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэхийг хориглоно

0 komentar:

Posting Komentar

Admin

 
 
Copyright © SHARE NEWS AND INFO
Designs By adsensecepat